МУИС шинэ номын сантай болов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-06 17:13:48
МУИС дэлхийн жишигт нийцсэн  шинэ номын сангийнхаа нээлтийг хийлээ.
Энэхүү номын сангийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нар оролцож үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МУИС-ийн бэлгэ тэмдэг болсон хөшөөний нээлтэд оролцож, шинэ номын сангийн уншлагын танхим, музей, цахимаар ном захиалах өрөө, “МУИС брэнд” дэлгүүр зэргийг үзэж сонирхов. Тэрбээр мөн МУИС-ийн дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичин үлдээсэн юм. 1957 онд нээсэн уг дэвтэрт 60 жилийн турш үе үеийн Төрийн тэргүүн, гадаад, дотоодын хүндэт зочид дурсгалын үг бичин үлдээжээ.
Энэхүү номын сан 360 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, олон улсын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллах юм. “Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх хүчин чадалтай ажээ. Шинэхэн номын санд 50 гаруй номын санч ажиллах юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд