Аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч ” тэмцээн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-27 13:50:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Өсвөрийн аврагч тэмцээн нь ОБЕГ-ын тушаалаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхэд хамгааллын талаар баримтлах чиглэлийг баталж жил бүр “Өсвөрийн аврагч” тэмцээнийг улс орон даяар үе шаттай зохион байгуулдаг. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар монгол хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгоход чиглэгддэг ажээ.
2016 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд НҮБ-ын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад нэгдсэн. Тиймээс энэ онд  аймгийн хувьд бүтээн байгуулалт, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх жил болгож төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гамшгаас урьдчилан сэргийлэх, батлан хамгаалах бодлогын хүрээнд “Нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах, эрсдлийг бууруулах арга хэмжээг” төлөвлөн хэрэгжүүлж 6 зорилт 14 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
Үүний нэг нь энэхүү “Өсвөрийн авргач” аймгийн аварга шалгаруулах тэмцээн юм.Тус тэмцээнд 18 багийн 126 сурагч хурд хүчээ сорин өрсөлдөх юм.
Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед өөртөө болон бусдад эмнэлэгийн тусламж үзүүлэх, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэсвэр хатуужил, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох тус тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар нь  Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн ОУБ, БСУГ-тай хамтран зохион байгуулж байна.Тэмцээний дүн маргааш гарна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ