Хонины мах 2800 төгрөг болж хямдрав

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 22:22:55

Дорноговь аймагт малын махны үнэ огцом буурч байна.  Хоёрхон сарын өмнө бүтэн хонины мах  дунджаар 100 орчим мянган төгрөг байсан бол одоо 20 кг жинтэй хонины гулууз мах 58 мянган төгрөг болж хямдарлаа.

Өөрөөр хэлбэл нэг кг хонины мах хамгийн багадаа 2800 төгрөг, үхрийн мах 5000 орчим, адууны мах 3000-3500 орчим төгрөг болж хямдарчээ. Малчид  малын махны үнэ хямдарсныгулс оронд  нүүрлээд байгаа төсөв санхүүгийн хямралаас үүдэж иргэдийн орлого багасч, худалдан авах чадвар буурсантай холбон тайлбарлаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ