Хууль бус үйлдлийг таслан зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:04:49

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах нь” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулав.

Тус зөвлөлгөөнд Онон, Балжийн хамгаалалтын газрын захиргаа, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хар ямаат байгалын нөөц газрын хамгаалалтын захиргаа, Тосон хулстай байгалын нөөц газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөл, Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн төлөөлөл, аймгийн прокурорын газар, 18 сумдын хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, нийт 140 гаруй албан хаагч оролцов.

Зөвлөлгөөний үеэр орон нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, орон нутгийн хэсгийн төлөөлөгч, тусгай хамгаалалттай газрын хамгаалагч нарын уялдаа холбоог сайжруулж, үүрэг гүйцэтгэхэд тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хууль бусаар байгалын өнгөт чулуу түүх, бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох, хууль бусаар мод, ан амьтан агнах иргэдийн үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд хууль эрх зүйн орчинг тодорхой болгох, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэж зөвлөмжиин төсөлд оруулсан бөгөөд хууль бус үйлдлийг таслан зогсоох аж

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах нь” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулав.

Хөтөлбөрийн дагуу Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар “Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил, өнөөгийн нөхцөл байдал”, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр “Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн” сэдвээр илтгэл тавьж гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газарт анх очсон байгаль хамгаалагч, эрх бүхий субъект нотлох баримтыг хэрхэн бэхжүүлэн авах, цаашид цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар зөвлөгөө өгч, асуултанд хууль эрх зүйн талаас хариулт өглөө.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онон, Балжийн хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хар ямаат байгалын нөөц газрын хамгаалалтын захиргаа, Тосон хулстай байгалын нөөц газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөл нь хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үйл ажиллагааны танилцуулга, үүрэг гүйцэтгэхэд учирч байгаа бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар тус бүр илтгэл хийж зөвлөгөөнд оролцогчид орон нутагт ажиллахад учирч байгаа бэрхшээл, санал, шүүмжлэл өрнүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө авч, цаашид хамтран ажиллах уялдаа холбоог дээшлүүлэх талаар санал бодлоо илэрхийлэв.
Зөвлөгөөний үеэр байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд идэвхи санаачлага гарган ажилласан хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагч нарыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс урамшуулж “Хүндэтгэл”, мөнгөн шагналаар шагналаа.
Мөн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүүгээс “Хэнтий аймагт байгаль хамгаалах сан бүрдүүлэх” саналыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөл хүлээн авсан аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ