Чацарганы хураалт эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-09-11 12:11:04
Намрын ажил орон даяар өрнөж байгаа энэ үед Увс аймгийнхан чацарганы талбайдаа өнжицгөөж байна.
“Хаан жимс” хэмээн нэрлэгддэг, эрүүл мэндийн онцгой бүтээгдэхүүнүүдийн түүхий эд болох чацаргана жимсийг зөвхөн гар аргаар түүж хураадаг ажээ. “Увс хүнс” компани энэ жил 100 га талбайд чацаргана тариалсан бөгөөд хураалтын ажилд нутгийн иргэдээ цалинжуулан ажиллуулж байна. Тэд компаний талбайгаас түүсэн чацарганаа эргүүлж эздэд нь нэг кг-ийг нь 1000 төгрөгөөр үнэлэн зардаг юм байна.  Увс Хүнс ХК-ы чацарганы өтгөрүүлсэн жүүс болон цэвэр тос нь олон улсын стандартад нийцсэн байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнд олгодог барааны тэмдэг “Ногоон бар код” эзэмших эрх бүхий анхны бүтээгдэхүүн юм.
Тус компани нь чацарганы жүүс, тосыг 40 гаруй жил үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн өнөөгийн шаардлагад нийцсэн экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чацарганыг байгаль дээрх орчинд нь тарималжуулах, нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монгол орны ургамлын судалгааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2007 оноос Увс аймгийн Улаангом суманд “Чацарганы таримал плантаци” төслийг хэрэгжүүлэн 100 га талбайд чацарганы Элизабет, Алтайский сортуудыг тариалан үр дүнтэй ажиллаж байгаа билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд