Хүүхдүүд музей дотор тойрон аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 16:33:46

Орон нутгийнхаа түүх, соёлын дурсгалыг танин мэдэхэд нь хүүхдүүдэд туслах үүднээс аймгийн музей “Музей доторхи тойрон аялал”- ыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Музей дотор тойрон аялж, түүх соёлын дурсгалтай танилцсан хүүхдүүд бага насныхан нь барималын шавраар, дунд ангийнхан хайчилбараар өөрийн сэтгэгдлээ илэрхийлэн бүтээл урлах юм. Харин ахлах ангийн сурагчид илтгэл тавина.

Анхны аялал Америк, Монголын эрдэмтэдийн хамтарсан хайгуулаар Бага газрын чулууны уулнаас олдсон  археологийн олдворуудтай хүүхдүүдийг танилцуулж байсан бол энэ удаагийн аялал Дундговь аймгийн 9 гайхамшигтай танилцуулж байна.

Одоогоор 200 гаруй хүүхэд музей доторхи тойрон аялалд оролцож, уралдаанд бүтээлээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 21- нд шилдэг бүтээлийг шалгаруулах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ