Энэ өвөл ойгоос 30 мянган м.куб мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-06 12:20:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөл хаяанд ирж, түлээ түлшээ бэлтгэх их ажил өрнөж байна. Өвөрхангай аймагт энэ өвөл хэрэглээний зориулалтаар 4500 м.куб, түлшний зориулалтаар 25000 м.куб мод бэлтгэх шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоолоо.

Ойн ангиуд, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдээс оны эхний хагас жилд 1300 м.куб хэрэглээний мод, 8000 м.куб түлээний мод бэлдсэний тодорхой хувь нь нөөцөнд үлдсэн бөгөөд иргэд газар дээрээс нь мод худалдан авахдаа Бат-Өлзий сумын Сум дундын ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ авах юм.
Энэ онд ойгоос мод ашиглаж бэлтгэсний төлбөрийн орлого 80 орчим сая төгрөг аймгийн төсөвт орохоос 30 орчим сая төгрөг ороод байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ