Монголын жудоч дэлхийн аварга боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-08-31 15:20:53
“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.
Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч чадсан юм. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аваргаар тодорсон бөгөөд ДАШТ-ээс хос медаль хүртсэн дөрөв дэх монгол жүдоч болж байгаа юм. Мөн өдөр болсон эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 12 дахь жүдочоор тодорлоо. Унгарын Будапешт хотноо наймдугаар сарын 28-нд эхэлсэн 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдоч М.Уранцэцэг 48 кг-ийн жинд мөнгөн медаль, Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд