Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын асуудлаар семинар болно

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:49:22

Монгол Улсын Засгийн газар, Филиппин Улсын Засгийн газартай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд “Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг сурталчилах нь” сэдвээр АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын орнуудын хүрээнд шинжээчдийн түвшний семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн АРФ-ийн гишүүн орнуудын шинжээчид чуулж, харилцан туршлага судална хэмээн ГХЯ-наас мэдээллээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд