Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Катар улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:46:25

Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 8 дугаар сарын 25-нд Катар улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия-г хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгааг онцолж худалдаа, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай санал солилцов.

Худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулж, Монгол Улсын дэд бүтэц, газрын тос болон байгалийн хий, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын төсөл, хөтөлбөрүүдэд Катарын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд