Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 13:26:08

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод 10 дугаар сарын 23-27-нд болсон  “Монгол-Хятадын экспо”  хамтарсан арга хэмжээний үеэр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай”, “Эрээн хотын хил орчмын худалдааны төв”-ийн хамтын ажиллагааны баримт бичигт Хятадын талтай гарын үсэг зуржээ.

Замын-Үүд суманд  энэ жил долоогоос найман мянган жуулчин хил орчмын аялал жуулчлалын маршрутаар аялсан бөгөөд энэ тоог 20-50 мянгад хүргэх, Хятадын талын хилийн бүсэд 8000 юанаас ихгүй бараа бүтээгдэхүүнийг хиль гаалийн татвараас чөлөөлж худалдаа эрхлэх боломжийг Монголын  талд олгох зэрэг асуудлыг санамж бичигт дурдсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ