Дорнодоос дахин нэг гавьяат төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-12 19:26:55
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийн “Сан бэйс” ХХК-ийн захирал Самдангийн Итгэлийг Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор шагналаа. Тэрээр Дорнод нутгийн мал сүргийн удмын санг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийж,  хөдөө аж ахуйн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж явна.
Түүний удирдсан “Сан бэйс” ХХК зах зээлийн шилжилтийн эхэн үед хуучин нэгдлийн суурь түшиглэн “Туг” компаниас цагаан тарлан үнээний фермийг авч, үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө тус компани орон нутагтаа хамгийн удаан хугацаанд тогтвортой ажиллаж буй фермерийн аж ахуй, хүнс, ХАА-н тэргүүлэх компаниудын нэг болоод байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ