Замын-Үүдэд ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглалтад орлоо

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 13:22:18

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглалтад орлоо.

Тус сумынхан өмнө нь дан шүүлтүүрээр шүүсэн хатуулаг ихтэй усыг хувийн жижиг цехүүдээр дамжуулан хэрэглэдэг байсан бол одооноос эхлэн  дэлхий дахинд хэрэглэдэг автомат удирдлагтай таван филтерээр шүүх орчин үеийн ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр дамжуулж Монгол Улсын стандарт нормыг хангасан цэвэр усыг ундандаа хэрэглэх боломж бүрдэж байна. Төслийн гүйцэтгэгчээр  БНХАУ-ын төрийн өмчит “China camc engineering” компани ажиллажээ. Дашрамд дурдахад БНХАУ-ын  58.8 сая долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд Замын-Үүд суманд ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир цэвэрлэх байгууламж, 90 мегават хүчин чадалтай дулааны зуух барих томоохон бүтээн байгуулалтын ажлууд гурван жилийн хугацаанд хэрэгжиж дууслаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ