Нээлттэй утас гурав дахь жилдээ ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-20 21:41:16
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЗДТГ-ын Иргэд хүлээн авах төв дэх “Нээлттэй утас 7058-2233” гурав дахь жилдээ ажиллаж байна. Долоо хоног бүрийн Пүрэв гарагт Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсийн удирдах ажилтнууд нээлттэй утсанд хадсан иргэдэд хариулт өгч байгаа юм. Өнөөдөр л гэхэд Авто тээврийн төвийн дарга О.Пүрэв-Очир ажиллаж байгаа бол ирэх долоо хоногт тус аймгийн БСУГ-ын дарга А.Нансалмаа нээдттэй утсанд ажиллана.
Иргэд нээлттэй утсанд 08.00-12.00 цаг, 13.00-17.00 цагийн хооронд хандах боломжтой. Тухайн долоо хоногт иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг Даваа гараг бүрийн Удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр шууд танилцуулдаг уламжлалтай юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ