150 гэр бүлийг эвлэрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-03 16:41:28

Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг нэвтрүүлээд чамгүй туршлага хуримтлуулж байна. Аймгуудын шүүхийн дэргэд Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа талаар ШЕЗ-ийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах төвөөс тодрууллаа.

Аймгуудаас Хөвсгөл аймгийн Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээгээр  энэ онд 300 өргөдөл ирснээс 150 гэр бүлийг эвлэрүүлжээ. Энэ үзүүлэлтээрээ Хөвсгөлийнхөн бусад аймгаа тэргүүлж байгаа юм. Аймгийн  иргэдийн дунд гэр бүлийн маргаан нь даамжирч олон жил болсон тусдаа амьдрагсад олширчээ. Тэдний дунд эвлэрлийн үйл ажиллагааг 30 хоногийн хугацаанд явуулж, хооронд нь эвлэрүүлснээр  гэр бүлийн эвлэрэлт 50 хувьтай байгаа гэнэ. Залуу  гэр бүлийн салалт ч ихсэх төлөвтэй. Залуус  эвлэрүүлэн зуучлалаар гэр бүлийн харилцаанд хосууд ямар эрх эдлэх, бие биетэйгээ зөв  харьцах  зэргийг ухамсарласнаар алдаагаа засч эвлэрэх нь олон жил салсан хосоос амар байдаг байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ