Захууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-17 11:23:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд амарсан зарим зах, худалдааны төвүүд өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
 
Тухайлбал, "Хар хорин" болон "Барс" 1, 2  худалдааны төв энэ сарын 15, 16-наас хэвийн ажиллаж эхэлсэн байна. Өнөөдрөөс "Нарантуул" болон "Хүчит шонхор" зах ажиллаж эхэлж байгаа юм.

Харин маргааш буюу энэ сарын 18-наас "Да Хүрээ" техникийн зах ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ