THAAD-ын туршилт амжилттай боллоо

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 09:59:16

ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын зэвсэгт хүчин пуужингийн довтолгооноос хамгаалах системийг /ПДХС/ дахин туршсан нь амжилттай болсон байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны ПДХС-ийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээллээ.

ПДХС гэдэг нь THAAD (Terminal High Altitude Area Defense) хэмээх пуужингийн довтолгооноос хамгаалах хөдөлгөөнт цогцолборыг хэлж байгаа юм. Туршилтын үеэр Номхон далай дахь Хавайн арлуудын орчмоос цэргийн тээврийн C-17 нисэх онгоцноос баллистик пуужин-байг харвасан байна. Харин Аляска муж улсын Кадьяк аралд байрлах THAAD цогцолбор уг байг илрүүлэн, устгажээ. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, 2005 оноос хойш явуулсан 14 удаагийн туршилт бүгд амжилттай болсон байна.

Газарт байрлах THAAD нь нислэгийн дунд үеийн төгсгөлийн шатанд болон байнд ойртох үед нь баллистик пуужинг амдан сөнөөдөг зэвсэг юм. Энэ систем нь АНУ болон түүний холбоотнуудын цэргийн хүч болон чухал объектуудыг ойрын зайн болон алсын зайн тусгалтай баллистик пуужингуудаас хамгаалах зориулалттай.

Одоогийн байдлаар THAAD-ын нэг батарейг Өмнөд Солонгост байрлуулж байгаа бөгөөд үүнийг ОХУ болон Хятад улс эрс эсэргүүцэж байгаа юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ