Хязаалан морьдын уралдааныг дахиулахыг шаардаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-10 14:14:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааны эхний дөрвөн байрт орсон морьдыг хасч магадгүй талаар Хурдан морины салбар хорооноос мэдэгджээ.

Учир нь дээрх дөрвөн морь сэрвээний өндөрөөрөө Монгол мориноос илүү байгаа тул эрлийз байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Хурдан морины салбар комисс одоог хүртэл хуралдсаар байгаа бөгөөд эцсийн дүнг зарлаагүй байгаа юм.

Энэ жилийн хязаалан насны хурдан морины уралдаанд 304 хурдан үрээ бүртгүүлснээс 122 нь шандас сорьсон. Үлдсэнийг нь эрлийз морь хэмээн хассан байна. Уг шийдвэрийг эсэргүүцэж, салбар комиссын гадаа уяачид цуглаж, эсэргүүцэл илэрхийлэн, хязаалан морьдын уралдааныг дахиулахыг шаардаж байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ