Катарт тавьсан тулган шаардлагад хариу өгөх хугацааг 48 цагаар сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-03 16:04:58
МОСКВА./TASS/. Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт улс, Бахрейн болон Египет улс 6 дугаар сарын 22-нд Катарт хүргүүлсэн тулган шаардлагад хариу өгөх хугацааг 48 цагаар сунгахыг зөвшөөрчээ. Энэ тухай даваа гарагт Al Jazeera телевиз мэдээллээ.

Үүнээс өмнө Кувейтын төрийн мэдлийн “Kuna” агентлаг мэдээлэхдээ "хэлэлцээрт зуучлагчаар оролцож буй Кувейтийн Засгийн газарт тулган шаардлагын хариуг Катарын тал ирүүлсэн" гэсэн юм. Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахманы өгсөн хариунд "тулган шаардлагад дурдсан нөхцлүүдийг хэлэлцэхэд дахин 48 цагийн хугацаа өгөх"-ийг хүсчээ.

Үүний зэрэгцээ Египет, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт улс болон Бахрейны Гадаад хэргийн сайд нар Катарын талаар баримтлах байр сууриа нэгтгэх зорилгоор 7 дугаар сарын 5-нд уулзалт хийхээр товлосон байна.
О.Барс 

 



Холбоотой мэдээ