Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-28 17:58:53
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгасан.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. Тухайлбал,  Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу 39 гэрлийн шонд 78 сав нэг наст цэцэг байршуулж байна.

Энэ нь ногоон байгууламжийн шинэлэг шийдэл бөгөөд хотын өнгө үзэмжийг сайжруулна хэмээн Налайх дүүргийн удирдлагууд хэллээ.

Мөн замын бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа ногоон байгууламжийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгааг дуулгалаа. 
Холбоотой мэдээ