Улсын хэмжээнд сонгуулийн ирц 45.57 хувьтай байна

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-26 19:34:45
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 17 цагийн байдлаар 45,57 хувьтай байна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн ирц нийслэлд 44, орон нутагт 46.89 хувьтай байгаа юм байна. 12.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад орон нутгаас хамгийн өндөр ирц буюу 57.86 хувьтай нь Баянхонгор, нийслэлээс Хан-Уул дүүрэг 50.38 хувьтай байна. Харин хамгийн бага буюу 36,96 хувийн ирцтэй Дорнод аймаг, 37,86 хувийн ирцтэй Налайх дүүргийг онцолж СЕХ-ноос тус бүс нутгийн оршин суугчдад сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд