1,2 сая төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-18 18:32:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд 1,2 сая төл бойжиж байна. Мал төлөлт ихэвчилж, малын хорогдол багасч байгаа учраас долоо хоног бүр авч нэгтгэдэг байсан цаг үеийн мэдээг ирэх долоо хугацааг нь өөрчилж сарын хуваарьт шилжүүлнэ гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Жавзандолгор ярьлаа.

Тус аймгийн хувьд энэ оны эхний 1,5 сая хээлтэгч малын 79,4 хувь төллөж, төл бойжилт 97,4 хувьтай байна. Нийтдээ 214 ботго, 46542 унага, 68624 тугал, 721,0 мянган хурга, 381,7 мянган ишгээр сүргээ өсгөжээ.

Аймагтаа хамгийн олон буюу Гурванбулаг суманд 129,1, Бүрэгхангай суманд 115,5, Могод суманд 114,6 мянган төл бойжуулж байна.

            Өнгөрсөн өвөл, хавар зарим нутгаар цас ихтэй, хүйтэн байсан учир хээлтэгч мал, ялангуяа гүү хээл их хаясан гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тиймээс гүүний дөнгөж, 51,5 хувь нь унагалсан мэдээтэй байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ