"Single Ladies-2" киноны зураг авалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:05:07

"U фильм" уран бүтээлийн нэгдлээс "Single Ladies-2" киноныхоо зураг авалтыг эхлүүллээ.

90 минутын хугацаатай инээдмийн энэхүү киноны зохиолч найруулагчаар А.Миеэгомбо ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын рекламны ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олсон зураглаач Жан Юу Жинтэй хамтран ажиллаж байна. Киноны гол дүрийг жүжигчин Г.Ундармаа, О.Дөлгөөн, А.Туяа нар дахин бүтээж байгаа аж.

2013 онд олны хүртээл болсон “Single Ladies" буюу “Ганц бие бүсгүйчүүд” кино нь 257 сая төгрөгийн орлого олж байв. Ийнхүү тус киноны хоёрдугаар анги энэ намар олны хүртээл болох нь.  

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд