Хөдөлмөрийн чадвар алдалт Дорнод аймагт өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-14 13:20:53
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хөдөлмөрийн чадвар алдалт улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын дундаж үзүүлэлт 3.6 бол тус аймагт 5.2 хувьтай байгаа. Хүн амын төвлөрөл, уул уурхай, үйлдвэрлэл, амьжиргаа зэрэг олон хүчин зүйл хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм.
2016 оны жилийн эцсийн судалгаанаас харахад улсын хэмжээнд 112023 иргэн хөдөлмөрийн чадвар алдсанаас 4058 нь Дорнодод бүртгэгджээ. Хамгийн харамсалтай нь ид хөдөлмөрлөх насны залуус дийлэнх хувийг эзэлж байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ