Халхгол суманд гарсан түймрийг унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-12 16:40:38
Дорнод /МОНЦАМЭ/. Өчигдөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Чандмань-Овоо хэмээх газарт хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ.
Чандмань-Овоо нь Халхгол сумын төвөөс зүүн урагш 250-иад км-т байдаг. Дуудлага ирсэн даруйд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын 12, хилийн 0146-р ангийн 21 алба хаагч, орон нутгийн 17 иргэн шуурхай ажиллаж, өнөөдөр түймрийг бүрэн унтраасан гэж Халхгол сумаас мэдээллээ.  
Тус аймгийн ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг анхааруулж байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ