“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:51:19

"Иргэн бүр эрсдэлгүй орчинд" сарын аяныг энэ сарын 2-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл МХЕГ-аас зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд Туул голын орчимд цэвэрлэгээ хийж, бохирдлын түвшинг шинжилж дүгнэлт гаргах юм. Аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт болон өдөрлөг, тандалт судалгаа дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Мөн байгал орчин, геологи, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хийж буй эрх зүйн шинэчлэлийг сурталчилах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулна. Үүнээс гадна цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй орчныг бүрдүүлэхэд хүлээх хариуцлагыг өндөржүүлнэ. Мөн холбогдох хууль, журам, дүрмийг хэрэгжүүлэх хариуцлагыг сайжруулах зорилготой юм.

Энэхүү сарын аяны хүрээнд: "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхэд орон нутгийн удирдлагын оролцоо, эрх үүрэг" сэдэвт сургалт, "Дэлхийн байгал хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан БОАЖНХЯ-тай хамтран өдөрлөг зохион байгуулах, "Хатан туул" хөтөлбөрийн хүрээнд "Туул гол-Цэвэр орчин" цэвэрлэгээний өдөрлөг зохион байгуулах, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа мод модон материалын захад үзүүлэх сургалт зохион байгуулах, Дүүргүүдийн хорооны Засаг дарга нарт "Байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр хэрэгжүүлэх эрх үүрэг" сэдэвт сургалт, Туул голын бохирдлын түвшин шинжилгээ хяналт шалгалтыг тус тус хэрэгжүүлнэ.

Мөн НОБГ-ын албан хаагчдад "Цацраг, химийн аюулаас хамгаалах хувцас хэрэглэл, ослын үед хэрэглэгдэх багаж хэрэгслийн" талаар үзүүлэх сургалт зохион байгуулах, Монгол Улсын хилийн боомтууд дахь улсын байцаагч нарт "Хилийн боомт дахь цацрагийн хяналтын төхөөрөмжид дохиолол илэрсэн үед авах арга хэмжээ, бэлэн байдал" сэдэв сургалт, "Танд тусалъя" сайн үйлчилсэн өдөрлөг зохион байгуулах, Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үр дүнг үндэслэн тандалт судалгаа, шинжилгээний дүнд анализ хийх, Импортын болон эх орны хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчны цацрагийн түвшинд хийсэн хяналтын дүнг үндэслэн тандалт судалгаа, дүн шинжилгээ хийх, Барилгын материалын цацрагийн түвшний хяналтын тандалт хийх зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд