Монгол улс анхны хиймэл дагуулаа хөөргөлөө

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-05 12:40:45
Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн, “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг өчигдөр АНУ-ын Флорида мужийн Кеннедийн сансрын төвөөс хөөргөлөө.
ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл  юм. Төслийн хүрээнд  Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулсан байна.
МУИС-ийн залуу эрдэмтэн судлаачдын бүтээсэн анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийнэ. Тодруулбал, нисч буй  орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг  тодорхойлох юм. Улмаар  дээрх орнуудын газрын станцын тусламжтайгаар хиймэл дагуулын байрлалыг тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх ажээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд