Эрдэмтэн судлаач Р.Арслан Сасакавагийн нэрэмжит шагнал хүртлээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-05-30 13:39:14
ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг эрдэмтэн, судлаач Ринчингийн Арслан  хүртлээ.
ДЭМБ-ын 70 дугаар чуулганд оролцож буй Мнгол улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг түүнийг төлөөлж шагналыг өнгөрсөн баасан гарагт гардан авсан байна. А.Цогцэцэг сайд шагнал гардуулах үеэр энэхүү шагналыг олгосон явдалд МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хувиасаа гүн талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Р.Арслан гуайн захиснаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан, ДЭМБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Ниппон Сангийн дарга Ноён Ёхэй Сасакава, доктор Блүмбэрг, доктор Окочи, Монгол болон Унгар улсын эрүүл мэндийн салбарын өөртэй нь хамтран зүтгэж байсан хамт олондоо талархал илэрхийлснийг нь дамжуулсан байна. Эрдэмтэн, судлаач Р.Арслангийн манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр их бөгөөд элэгний В вирусийн тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийсний үр дүнд элэгний В вирусийн эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэн байна. 
ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнуудыг Монгол Улс тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцлон сайшаажээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд