Түр хамгаалах байр ашиглалтад орох дөхсөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 18:26:58

Булган аймаг хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах түр байртай болохоор зорьж байгаа. Цагдаагийн хуучин байранд 2 өрөөг засвар хийн тохижуулахаар хандивын аян зохион байгуулж байгаа бөгөөд саяхан шаардлагатай хөрөнгө оруулалтаа батлууллаа.

Хөдөлмөрийн хэлтсээс  хэрэгжүүлдэг Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах хөтөлбөрөөс түр хамгаалах байрны засвар тохижилтод 2 сая төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо. Энэ нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг арилгах сургалт үйл ажиллагаа түр хамгаалах байранд давхар явагдах зорилготой ажээ.

П.Батням

Холбоотой мэдээ