Монгол Улсын Баатар Д.Самдангийн нэрэмжит тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-21 15:54:22
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын “Мөнх-Алдар”-ын талбайд  Монгол Улсын Баатар Д.Самдангийн нэрэмжит спортын “Дөл” тэмцээнд хоёр сум, дөрвөн сургуулийн 50 гаруй хүүхдүүд оролцлоо.

Тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, тасгийн марш, дасгал, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот гимнастик, комплекс дасгал, марш гүйлт зэрэг долоон төрлөөр явагдаж, тэмцээний шилдгээр Борнуур сумын ЕБС-ийн сурагчид 22 мин 20 секундийн амжилтаар тэргүүлэв. Харин дэд байрыг Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор Ахлах сургуулийн сурагчид  26 м, 50 секундийн амжилтаар удаалав. Тэмцээнийг БТСГ, Зэвсэгт хүчний 016-р бригадын мэргэжлийн шүүгчид шүүн явуулав.

Ерөнхий боловсролын сурагчид Монгол Улсын Баатар Д.Самдангийн түүхэн гавьяагаар бахархах, цэрэг, эх оронч хүмүүжилтэй болох, бие бялдрын өв тэгш хүмүүжил эзэмших болон тэдний цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхэд цэрэг спорт тэмцээний зорилго оршиж байгаа гэж Төв аймгийн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн онцолсон юм.  
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ