Дөрвөн улс хамтран ДАШТ-2030-ыг зохион байгуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-15 11:30:29
СӨҮЛ./TASS/. БНСУ, БНАСАУ, БНХАУ болон Япон улс хамтран 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулж магадгүй. “Тона ильбо” сонинд бичсэнээр, энэ тухай Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Чүн Мүн Гү мэдэгджээ.

“Хэрвээ Өмнөд Солонгос болон Умард Солонгос, Хятад, Япон энэ асуудлыг нухацтай хэлэлцэх аваас ДАШТ-2030-ыг хамтран явуулах сайхан боломж нээгдэнэ” хэмээн тэрбээр хэлжээ. Чүн Мүн Гү-гийн үзэж байгаагаар, бусад гурван орон нарийн ширийн зүйлүүдийг тохирч чадсан тохиолдолд Умард Солонгос уг төлөвлөгөөнд нэгдэх аж.

“Хэрвээ Өмнөд Солонгос, Хятад, Япон улс ДАШТ-ийг зохион байгуулахаар шийдсэн тохиолдолд бусад оролцогчдын хувьд санхүүгийн тун тааламжтай нөхцөл бий болох юм. Манай улсын хөлбөмбөгийн зах зээлийг боломжийн гэж дүгнэж болно” хэмээн тэрбээр тэмдэглэн хэллээ.

Үүний зэрэгцээ Чүн Мүн Гү хэлэхдээ "өөрийн оронд хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээнийг зохион байгуулах бодолтой" байгаагаа илэрхийллээ.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ