Өнөөдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-09 15:51:24
Өнөөдөр 5-р сарын 9 Аугаа их эх орны дайны ялалтын баярын 72 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгойд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолбор болон Баянзүрх дүүрэгт байрлах Зөвлөлт хобоот улсын баатар маршал Жукрвын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа ОХУ, Белорусь, Казахстан улсын ЭСЯ, монгол, орос иргэдийн төлөөлөл оролцлоо.
Мөн үеэр ОХУ-ын Ю.Гагарины нэрэмжит Лицей орос дунд сургуулийн сурагчид концерт тоглож, хурсан олныг баясгалаа.
Г.К.Жуковын талбайд дайнд оролцож байсан оросын ахмад дайчдын зураг хөрөг бүхий бэсрэг үзэсгэлэн гаргажээ. Тэрчлэн дайнд оролцсон өвөг дээдэс, өвөө эмээ нарынхаа хөргийг хүндэтгэн дурсаж барьсан оросын хүүхэд залуус, иргэд цөөнгүй байлаа. Ийм дүр төрхийг ганцхан Улаанбаатарт бус дэлхийн томоохон хотуудад амьдарч буй орос иргэд бүрдүүлснээрээ энэ жилийн онцлог мэт. Дайнд оролцсон ахмад үеэ ийнхүү дурсаж байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд