Дэлхий 3 триллион модтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:31:57

ВАШИНГТОН. /ВВС/. Дэлхий бараг гурван триллион орчим модтой гэж олон улсын эрдэмтэн судлаачдын баг мэдэгдлээ.

Гэхдээ тус багийн мэдэгдсэнээр, соёл иргэншил эхэлснээс хойш моддын бараг тал хувь нь байхгүй болжээ.

АНУ болон бусад 14 улсын судлаачид судалгааны тайлангаа шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.

Тэд дэлхийн модны тоог бодитой гаргахын тулд шинэ арга ашиглажээ.

Урьд нь хиймэл дагуулын зургуудаар дамжуулан мэдээлэл цуглуулдаг байсан юм. Харин сүүлийн судалгааг явуулахдаа судлаачид 430 мянга орчим га газрыг хамруулан газраар тооллого хийн мэдээлэл цуглуулжээ.

Судлаачдын олж тогтоосноор, Антрактидыг эс тооцвол дэлхийн хэмжээнд 10 буюу түүнээс дээш метрийн голчтой гурван сая мод байна.

Энэ нь хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн урьд нь гаргасан тооцооноос долоо гаруй дахин өндөр үзүүлэлт аж. Дэлхий 400 тэрбум модтой гэсэн тооцоог судлаачид урьд нь гаргаж байжээ.

Жилд 15 тэрбум орчим модыг огтлон мод бэлтгэдэг гэж судлаачид хэлэв.

Судлаачдын нэг нь, “Дэлхийн модны тоо хурдацтай буурч байна” гэж анхааруулаад, хариу арга хэмжээ авахыг уриаллаа.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд