“Мянган нуурын хотгор” төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-09 09:23:24
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон “Мянган нуурын хотгор” төсөл иргэдийн дунд  нэлээд хүлээлт үүсгэсний эцэст  хэрэгжиж эхэллээ. 

Энэхүү төсөл нь Хэрлэн сумын 1,3-р багт хэрэгжиж эхэлсэн бөгөөд  олон жил төрийн бодлого хүрч чадаагүй гэр хорооллын тохижилт сайжрах нөхцөл бололцоо бүрдэж байна. Гудамж талбайн хотгор гүдгэрийг засах ажил нь өмнөх жилүүдийнхээс илүү чанартай байдлаар хийгдэх ба газрын хотгор гүдгэрийг хусаж тэгшлэн, ус нэвтэрдэггүй ногоон шороогоор хучих юм байна.

“Мянган нуурын хотгор” төслийн гүйцэтгэгчээр “Харгуй”  ТӨХК ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлсний  дараа гэр хорооллын айл өрхүүдийн дунд хашаа хайсыг засах, будаж зосдох ажлыг зохион байгуулах аж.
Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ