Индонез Номхон далай дамнасан түншлэлд нэгдэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2015-10-27 12:39:53

ВАШИНГТОН. /TASS/. Индонез улс Номхон далай дамнасан түншлэлд /НДДТ/ нэгдэхээр төлөвлөж байна гэж тус улсын төрийн тэргүүн Жоко Видодо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд даваа гарагт хэлэлцээ хийснийхээ дараа мэдээлжээ.

“Индонез бол эдийн засгийн хувьд нээлттэй улс. Зүүн Өмнөд Азидаа манай улс хүн амынхаа тоогоор дээгүүрт ордог, томоохон эдийн засагтай оронд тооцогддог. Тиймээс Индонез НДДТ-д нэгдэхээр төлөвлөж байна” гэж Видодо хэлсэн байна.

Обамагийн хэлснээр, хоёр орны удирдагчид мөн уур амьсгалын өөрчлөлт, терроризмтой тэмцэх асуудлыг, тухайлбал, хэт давруу үзэлтнүүдийн "Лалын улс" бүлэглэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцээний чухал сэдвүүдийн нэг нь мөн далай тэнгисийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах тухай асуудал байв.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ