Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-05-02 16:01:16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох бөгөөд Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа орон даяар эхэллээ.
Сонгуулийн тухай хуулинд, "Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" хэмээн заасан.

Үүний дараа намууд хэнийг нэр дэвшүүлсэн гэдгээ Сонгуулийн төв байгууллагад уламжлах ёстой. Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас тодорхой хугацааны дараа нэр дэвшигчийн нэрсийг улсын хэмжээнд нийтэд зарлах үүрэгтэй.
Одоогийн байдлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэрээ дэвшүүлнэ хэмээн өдөр тутмын сониноор дамжуулж зарласан бол
Ардчилсан намаас Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар нэрээ бүртгүүлсэн байна.

Эдгээр зургаан гишүүнээс намын дотоод санал асуулгаар нэг хүнийг тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэрийг нь хүргүүлэх юм.
 
МАН-аас хэнийг дэвшүүлэх тухайд таамаг яриа гарч байгаа ч асуудал тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж орон даяар шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд