Шарапова АНУ-ын нээлттэй тэмцээнээс нэрээ татлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:13:44

ВАШИНГТОН. /ВВС/. Дэлхийд чансаагаар гуравдугаарт бичигдэж буй Оросын алдарт теннисчин Мария Шарапова бэртлийн улмаас АНУ-ын нээлттэй тэмцээнд орж чадахгүй болжээ.

Өдгөө 28 настай орос теннисчин өвдөгний бэртлийн улмаас Уимблдоноос хойш тоглохгүй байгаа юм. Тэрбээр “Фэйсбүүк” хуудастаа “АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцохын тулд би чадах бүхнээ хийсэн. Гэхдээ миний бэртэл хараахан эдгэрсэнгүй” гэжээ.

Их дуулгын таван удаагийн аварга өнөөдөр Нью-Йорк хотноо Австрийн теннисчин Дариа Гавриловатай тоглох байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд