Финланд дүрвэгчидтэй “Facebook”-ээр тэмцэж байна

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-10-26 11:34:43

ХЕЛЬСИНКИ. /Sputnik/. Финландыг зорин ирэх дүрвэгчдээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын Гадаад хэргийн яам олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аян өрнүүлж байна.

Ирак, Туркийн орогнол эрэгчид нэвтрэхээс сэргийлэх “Facebook” аяныг Финландын Гадаад хэргийн яам хэрэгжүүлж эхэллээ хэмээн тус улсын “Yle” телевизээр мэдээлжээ.

“Битгий ир” гэсэн уг аян нь замд тулгарах эрсдэл, зардлаа тооцож Финландыг зориод нэмэргүй гэсэн утга санааг Ирак, Туркийн залууст ойлгуулах зорилготой юм.

Уг аян одоогийн байдлаар 80 мянган хандалттай байна хэмээн Финландын Гадаад хэргийн яамнаас мөн мэдэгджээ.

2015 он гарснаас хойш тус улс 15 мянга гаруй дүрвэгч хүлээн авсан гэж есдүгээр сарын сүүлээр Финландын хэвлэл мэдээлсэн байна. Тус улсын Засгийн газар энэ оны сүүлээр 50 мянган дүрвэгч нэвтэрнэ гэж тооцож байгаа юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ