Архангай аймагт гэмт хэргийн улмаас найман хүн нас баржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-26 15:16:29
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний улиралд 118  холбогдогч бүхий  132  гэмт хэрэг гарчээ. Үүнээс хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 46, өмчлөх  эрхийн эсрэг 66, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг  9,  байгаль хамгаалах журмын эсрэг  3, бусад 8 хэрэг гарсан байна. Гэмт хэргийн улмаас  8  хүн нас барж,  49  хүн гэмтэж бэртсэн бөгөөд улс болон иргэдэд  345,8  сая төгрөгийн хохирол учирсан байна.

Бүртгэгдсэн нийт хэргийн 12,1 хувийг бүлэглэж, 28,8 хувийг согтуугаар үйлдсэн ба зөрчил гаргасан  256 хүнийг албадан саатуулж 16 хүнийг баривчилсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо  13  тохиолдлоор нэмэгдэж, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 12  тохиолдлоор өсч, харин  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 10,8 хувиар буурчээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ