Ханбогд сум цэвэр усны байгууламжтай боллоо

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-04-26 10:09:54
Оюутолгой ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумыг цэвэр усны байгууламжтай болголоо.
Энэхүү байгууламж нь бүрэн автомат, чанарын лаборатори, гүний худаг, түүхий усны сан, тунгаагуур зэрэг хэсгүүдээс бүрдсэн үйлдвэр юм. Одоогоор 13 мянган хүний хэрэгцээнд хүрэлцэх хүчин чадалтай, цаашид 35 мянган хүн хүний хэрэгцээг хангахаар болгож тэлэх юм байна.

Ханбогд сумын төсвийн долоон байгууллага уг байгууламжид холбогдоод байна. Цаашид бүх албан байгууллагыг цэвэр усны байгууламжтай холбох бөгөөд ус түгээх цэгүүдийг мөн холбосноор айл өрхүүд цэвэршүүлсэн усыг ундандаа хэрэглэж эхлэх юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд