Асад хугацаанаас өмнө ерөнхийлөгчийн сонгууль явуулахад бэлэн

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-26 00:19:11

МОСКВА. /ТASS/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хугацаанаас өмнө  ерөнхийлөгчийн сонгууль явуулж, түүнд оролцоход бэлэн байна. Энэ тухай Оросын Коммунист намаас Улсын Думд сонгогдсон Александр Ющенко Сириэс утсаар мэдээлжээ. Тэрбээр Оросын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсад хүмүүнлэгийн ажлаар айлчилж байгаа аж.

“Сирийг хөгжиж цэцэглэхийг хүсч байгаа улс төрийн бүх хүчний үндсэн дээр парламентын сонгууль явуулахад Асад бэлэн байна” гэж тэрбээр хэлсэн байна. Үүнээс гадна, тэрбээр Үндсэн хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг зөвшөөрч байгаа бөгөөд гэхдээ шаардлагатай бол, ард түмэн хүсч байгаа бол зөвхөн Сирид терроризмыг ялж, улс орныг чөлөөлсний дараа энэ асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа аж.  

Ющенкогийн хэлснээр, төрийн тэргүүний сонгууль явуулсан тохиолдолд Асад “өөрийн хүчинд туйлын итгэлтэй байна”.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ