“Ахуйн үйлчилгээ-2015” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:54:32

Хэнтий аймгийн Чингис хотноо нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын ажилчдын өдрөөр “Ахуйн үйлчилгээ- 2015” үзэсгэлэн худалдаа зохиож уг салбарт ажиллаж байгаа иргэд өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ.

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Аймгийн нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга Ш. Жавхлан, Чингис хотын захирагч Н. Базарханд, Монголын Үсчин гоо сайханчдын мэргэжлийн холбооны төлөөлөгч Ж. Пүрэвсүрэн, Хэнтий аймгийн үйлдвэр үйлчилгээ хоршоодын холбоны төлөөлөгч Я. Хишигням,  Хэнтий аймгийн тогоочдын холбооны  тэргүүлэгч М. Энх-Амгалан нар оролцов.

70 гаруй иргэний, 2 аж ахуй нэгжийн 50 гаруй бараа бүтээгдэхүүн дэлгэжээ. Тус үзэсгэлэн худалдаанд Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хэрлэн сумын ЗДТГазар, Хэнтий аймгийн МСҮТөв, ДЗОУБ-ын Хэнтий орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “ Хэнтий Ус” ХХК, Монголын үсчин гоо сайханчдын мэргэжлийн холбоо, Хэнтий аймгийн үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбоо, Хэнтий аймгийн тогоочдын холбоо, “ Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нар хамтран  зохиов.

Тус өдөрлөг нь Хэнтий аймгийн хэмжээнд ахуй үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилах , таниулах, урамшуулах, ур чадварыг дээшлүүлэх , цаашдын хамтын ажиллагааг өрнүүлэхэд энэ үзэсгэлэн худалдааны онцлог аж.

Энэ үеэр Хөдөлмөрийн хэлтэсээс 15 хүнийг урамшуулсан бөгөөд  Хөдөлмөрийн Яамны Хүндэт Жуухаар Ш. Эрдэнэжаргал, А. Алтан-од  мөн Дархан сумын Үлэмж орших хоршооны ахмад ажилтан Л. Чимэдцэрэн Тэргүүний хоршоогчоор тус тус шагнуулжээ.

Чингис хотын захирагч Н. Базарханд“Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын ажилчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах, Ахуйн үйлчилгээ-2015 үзэсгэлэн худалдаа өдөрлөгт оролцсоноор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн ур чадвар дээшилж бараа бүтээгдэхүүнээ олон ниийтэд таниулах, борлуулалтаа өсгөх хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан туршлага солилцож технологийн дэвшил шинэлэг мэдээ мэдээлэл солилцох гэсэн  олон давуу талуудтай өдөрлөг боллоо” гэв.

Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын ажилчдын өдрийг  жил бүр уламжлал болгон зохиох аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ