Иргэд тууз хайчлан, шинэ замаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 17:04:17

Чингэлтэй дүүргийн иргэд өчигдөр шинэ замаа хүлээн авч тууз хайчиллаа.

Сэлбэ гол дээрх Шарга морьтын төмөр бетон хос гүүрийг байнгын ашиглалтад оруулах, Дамбадаржаа-Шадивлан-Хандгайт чиглэлийн явган хүний зам, дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй 16.35 км автозамын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өчигдөр орой болсон юм.

Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км энэхүү замыг гүйцэтгэгч тал богино хугацаанд ашиглалтад оруулсан байна. Энэ арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Б.Туул
 

Холбоотой мэдээ