Монгол улс хиймэл дагуултай боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-19 14:33:10
Монгол Улс сансрын тойрог замд өөрийн хиймэл дагуултай боллоо. “Монголсат-1” нэртэй тус хиймэл дагуулын батламжийг Сингапур Улсын “ABS” компанийн гүйцэтгэх захирал Томас Чой өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулав.  
Энэ оны нэгдүгээр сард тойрог замд орсон “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуулыг Монгол Улс өнөөдрөөс ашиглаж эхэлж байгаа юм. Хиймэл дагуулыг хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, онцгой байдлын салбарын мэдээлэл хүлээн авахад ашиглах ажээ. Мөн Монгол Улс сансрын тойрог замд өөрийн хиймэл дагуултай болсноор интернэтийн болон телевизийн өргөн нэвтрүүлгийн хэрэглээг хамгийн хямд үнээр, чанартай хүртэх боломж бүрдэж байна.
Сингапурын “ABS” компани энэ чиглэлээрээ 11 жил үйл ажиллагаа явуулсан, сансарт 7 хиймэл дагуул эзэмшдэг, олон улсын хэмжээний, тэргүүлэгч компани юм байна. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтаар энэхүү хиймэл дагуулыг хөөргөжээ
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд