Гранат дээр хэвтэж нөхдийнхөө халуун амийг хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-18 19:22:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/ Энэ сарын 11 өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас цэргийн хоёр албан хаагч амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархадсан золгүй хэрэг гарсан. Амиа алдсан ахмад Б.Мөнгөншагай тэсэрч буй гранат дээр цээжээрээ хэвтэн, бусдыгаа аварчээ. Аймгийн Цэргийн Штабын дарга Б.Эрдэнэбат ”Талийгаач мөр зэрэгцсэн нөхдийнхөө халуун амыг хамгаалах гэж байгаад өөрөө эрсэдсэн байсан” гэдгийг тэрээр хэлсэн юм.

Талийгаачийг төрсөн нутаг болох Төв амгийн Баян сумын нутагт нутаглуулжээ.

Дэлбэрэлтэд шархадсан найман цэргийн алба хаагчийн биеийн байдал сайжирч гурван цэргийн алба хаагч нь эмнэлгээс гарсан байна. Харин Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар өчигдрөөс эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгаас энгийн тасагт шилжин эмчлүүлж байна.
Шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй нь уулзан холбогдох хууль журамд заасны дагуу БХЯамнаас дэмжлэг үзүүлсэн аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ