Сонгуулийн ерөнхий хороо 25 жилийн түүхээ нэгтгэсэн ном гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-07 14:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан ном өнөөдөр хэвлэлтээс гарлаа.

Тус номонд Сонгуулийн байгууллагын түүхийн хураангуй, сонгуулийн товчоон зэргийг оруулсаны зэрэгцээ сонгуулиудын түүх, тоо үзүүлэлт, баримт бичиг, үнэлэлт дүгнэлт, намтар дурсамж, гэрэл зургийн цомгоос багтаасан байна.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороог Улсын бага хурлын тогтоолоор 1992 оны 4 дүгээр сарын 10-нд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулснаас эхлээд бүхий л цаг үеийн түүхийг уг номонд багтаасан аж.

Б.Туул 

Холбоотой мэдээ