Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-05 13:57:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх дүүргийн төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг өнөөдрөөс Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байна.

Сургалтад хамарч гэрчилгээ авсан албан хаагчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэн сонгуулийн байгууллагад ажиллах боломжтой болох юм. Сургалт өнөөдрөөс энэ сарын 7-ны хооронд болно.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаарх гэрчилгээ олгох сургалтыг өмнө нь мөн зохион байгуулсан. Тодруулбал, 2017 оны өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт амжилттай зохион байгуулжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ