“Ажлын хөтөч өрөө”-г тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:29:27

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ажил хайгч иргэд болон  удахгүй дунд  сургуулиа дүүргээд мэргэжлээ сонгох гэж буй сурагчдад зориулан “Ажлын хөтөч өрөө”-г  санаачлан тохижуулж байна.

Хөдөлмөрийн мэргэжилтнүүд эхний удаа барилга, уул уурхай, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, хүнсний технологи нийтийн хоол, үйлдвэр үйлчилгээ зэрэг нэн эрэлттэй 200 гаруй мэргэжлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гарын авлагыг бэлтгэж салбар бүрээр нь ангилж, каталоги хэлбэрт оруулж буй. “Ажлын хөтөч өрөө”-г  тохижуулснаар  ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд зуучлах, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажил хайгч, ажил олгогч нарын мэдээллийг  баталгаажуулахад ихээхэн чухал үүрэгтэй бөгөөд  энэ ажлыг улсын хэмжээнд зөвхөн Дорноговь аймаг санаачилж хэрэгжүүлж байгаа юм. Дашрамд дурдахад Герман Улсын Бавари мужид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мэдээллийн төв байдаг бөгөөд хэдэн давхар байгууламж  бүхий том  төвд  иргэд нь олноор үйлчлүүлж байдаг аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ