Пальмирагийн эртний сүмийг босогчид дэлбэлсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 14:10:49

ПАЛЬМИРА. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид манай улсын Пальмира хотын эртний сүм болох “Баалшамин”-ыг сүйтгэсэн гэж Сирийн албаны хүмүүс болон идэвхтнүүд мэдэгдлээ. 

Сирийн Эртний эд өлгийн зүйлсийг хамгаалах газрын тэргүүний хэлснээр, босогчид тус сүмийг өнгөрсөн амралтын өдөр дэлбэлжээ.

Харин Их Британид төвтэй “Syrian Observatory for Human Rights” төрийн бус байгууллага, “Сүмийг нэг сарын өмнө дэлбэлсэн” гэж мэдэгдсэн юм.

“Лалын улс” бүлэглэл энэ оны тавдугаар сард Пальмираг булаан эзэлсэн билээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд багтсан тус хотын эртний сүм, теар болон бусад байгууламжийг босогчид сүйтгэж болзошгүй гэж албаны хүмүүс эмээж байсан юм.

Тус бүлэглэлийнхэн Иракийн эртний хэд хэдэн газрыг сүйтгээд байгаа билээ.

Пальмира нь Грек-Ромын эзэнт гүрний үед хамаарах түүх, соёлын хөшөө дурсгалаараа алдартай.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд