Грект 500 мянган цагаач, дүрвэгч иржээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-21 12:31:22

НҮБ. /BBC/. Энэ жил Грект хамгийн олон буюу 500 мянган цагаач, дүрвэгч иржээ гэж НҮБ мэдэгдэв.

Нэг хоногт ирэх цагаачдын тоо нэмэгдэж 8000 хүрсэн бөгөөд өвлийн улирлыг даван гарах итгэл тээсэн олон цагаач, дүрвэгч ирж байна гэж  НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар мэдэгджээ.

Цагаач, дүрвэгчдийн дийлэнх нь Грекээс Европын хойд нутгийг зорьж байгаа боловч Балканы орнуудад саадтай тулгарч байна.

Хорватаас нэвтрэх цагаач, дүрвэгсдийн тоо хэт олон болсны улмаас Словени Хорваттай залгаа хилдээ цэрэг байрлуулжээ.

Энэ жил Европыг зорих цагаач, дүрвэгсдийн тоо өмнө нь байгаагүй хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Өнгөрсөн жил Европт 280 мянга орчим цагаач дүрвэгч ирсэн бол энэ жилд одоогийн байдлаар 650 мянга гаруй хүн ирээд байна гэж Цагаачдын асуудал хариуцсан олон улсын байгууллага мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ